БНСУ-ын кино урлагийн түүхэнд цахиур хагалан гарч ирсэн “Parasite” буюу “Шимэгч” кино Каннын кино наадам, Алтанбөмбөрцөг зэрэг томоохон наадмуудаас шагнал хүртээд байсан бол энэ жил Оскарын наадамд ганзага дүүрэн байна.
Тус киноны зохиолыг бичиж, найруулан дэлгэцэнд гаргасан Бон Жун Хо АНУ-ын кино академийн шагнал гардуулах 92 дахь удаагийн наадмаас шилдэг найруулагчийн төрөлд Оскарын шагнал хүртлээ. Ингэснээр Өмнөд Солонгосын кино урлагийн түүх дахин нэг шинэ хуудсыг эргүүлж, тэрбээр Оскарын шагнал хүртсэн цорын ганц Солонгос найруулагч болж байна.
Тэрбээр шагналаа гардаж авахдаа “өнөөдөр хийх ёстой зүйлийнхээ ард гарсан учир амрахад бэлэн байна. Хамгийн бодь хүн л хамгийн бүтээлч байдаг.Сургуульд байхдаа Мартин Скорсийзийн кинонуудыг үзэж, үргэлж түүнээс суралцдаг байсан. Миний хувьд энэ нэр хүндтэй шагналд нэр дэвшинэ гэдэг л асар том хүндлэл байлаа. Шагналын эзэн болно гэж хэзээ ч төсөөлж байсангүй” хэмээн өгүүлжээ.
163 сая ам.долларын ашиг орлогыг цуглуулсан “Шимэгч” одоогоор Оскарын гурван ч төрөлд шагнал хүртээд байна. Гадаад хэл дээрх шилдэг олон улсын онцлох бүтээл болон шилдэг кино зохиолын төрөлд Оскар хүртсэн билээ.
Эх сурвалж: CNN