Коронавирус анх Хятадад хэрхэн тархсан, албан ёсны тоо баримтад дурдсанаас гадна хэдэн хүн өвчилж, нас барсан зэрэг цар тахалтай холбоотой олон мэдээллийг Бээжин нуун дарагдуулж байна гэх мэдээлэл цөөнгүй гарч, АНУ-ын Конгресс энэ мэдээллийг дэлгэхгүй бол хориг арга хэмжээ авах хуулийн төсөл хүртэл өргөн барилаа. Энэ талаар “Foreign Policy”-ийн нийтлэлч Исаак СтоунФиш (Isaac Stone Fish), Мариа Крол Синклер (Maria Krol Sinclair) нарын бичсэнийг товчлон хүргэж байна.
Өнгөрсөн оны сүүлч буюу 2019 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр Хятадад коронавирусийн халдварын тохиолдол анх бүртгэгдсэнээс хойш 82919 хүн өвчилж, 4633 хүн амиа алдсан гэж мэдээлж буй. Бусад улсад цар тахал хэрхэн тархаж, хэдэн хүн өвчилж, хэдэн хүн нас барж буйгаас харвал Бээжин хачирхалтай гэмээр яг таг тоо гаргажээ. Олон улсад одоогоор танилцуулаад байгаа энэ статистикийн цаана өөр, бодит тоо байж магадгүй. Тэрхүү өөр, бодит тоог Бээжин бусдад дэлгэхийг хүсээгүй байж мэднэ. БНХАУ-ын Коммунист нам, эрх баригчид бусдад үнэн нөхцөл байдал, бодит тоо баримтыг дэлгэх нь тун ховор. Гэхдээ яг үнэн хэрэгтээ юу болсон, ямар замаар, хэрхэн вирус тархсан, хэдэн хүн нас барсан талаарх бодит тоо баримтыг нийтэд дэлгэх нь зөвхөн АНУ-ын хувьд ч биш, өөр олон орны хувьд тус болох зүйл юм.
“Foreign Policy”-ийн сэтгүүлч, сурвалжлагчдын гарт ирсэн мэдээлэл Бээжингийн албан ёсны мэдээллээс ихээхэн зөрүүтэй байна. БНХАУ-ын нэгэн их сургуулиас “алдагдсан” мэдээллээр нөхцөл байдал өөр байжээ. Коронавирусийн халдварын тархалтыг ажиглах, тандах үйлчилгээ нэвтрүүлж, мэдээллийг онлайнаар цуглуулсан Бээжин бусад оронд асар үнэ цэнэтэй байж болох мэдээллийг дэлгэхгүй байна. 230 хотод тархсан коронавирусийн 640 мянган тохиолдлоос харвал цар тахлын далайц, өвчтөнүүд ийн халдвар авсан хугацаа, шинж тэмдэг илэрсэн илэрсэн мөчлөг зэрэг коронавирустэй тэмцэхэд хэрэг болох олон чухал мэдээлэл Бээжингийн хэлснээс хамаагүй их, хамрах цар хүрээ нь өргөн байна.
Халдварын голомт Хубэй мужийн Ухань хотод коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоог гаргахдаа халдвар авсныг баталсан болон эдгэрсэн хүний тоо хэрхэн, хэн гаргасан нь тодорхойгүй байгаа юм. Гэтэл өнгөрсөн оны сүүлчээр “Covid-19”-ийн халдварыг томографаар оношилсон гэж албан ёсны эх сурвалж, хэвлэлд мэдээлж байсан шүү дээ. Коронавирусийн халдварыг оношлох оношлуурууд тэр үед тийм ч элбэг биш, тэр тусмаа шинэ төрлийн титэм вирус гэдгийг төдийлэн мэдээгүй, мөн халдвар авсан хүн дахин халдварлах боломжтойг тогтоогоогүй байлаа. Тэгэхэд яаж ийм яг таг тоо гаргасан бэ?
“Foreign Policy”-ийн сурвалжлагчдын олсон мэдэллээр, Хятадын Харбин хотод гуравдугаар сарын 14-нд хоёр хүн халдварласан бол Бээжингээс мэдээлсэн мэдээлэлд энэ байхгүй. Энэ мэтчилэн олон тохиолдол халдвар авсан, нас барсан олон тохиолдол албан ёсны тоо баримтад ороогүй байх магадлал хэтэрхий өндөр байна. Албан ёсны тоо баримт, протоколд ороогүй баримтууд, дэлгэрэнгүй мэдээлэл өөр бусад оронд, энэ өвчний халдвар авсан олон сая хүнд тусалж болно. Гэхдээ Бээжин яагаад ийм мэдээллүүдийг олон нийтэд дэлгэхгүй байна вэ? Магадгүй үнэхээр эмнэлгийн үйлчилгээ сайнгүй муж, хотод илрүүлээгүй байж магадгүй. Хоёр дахь шалтгаан гэвэл, АНУ-д энэ мэдээллээ дэлгэхийг хүсээгүй байж болох талтай. Харин гуравдугаар шалтгаан бол улс төрийн хувьд аюултай байх хамгийн том хүчин зүйл. Хятад шиг нэг намын засаглалтай, авторитар дэглэмтэй улс оронд гамшгийн талаарх бодит мэдээллийг нийтэд дэлгэвэл эрх баригчид, иргэдийн дунд үл итгэх байдал үүсэх тул ийм үндэслэлээр тэд мэдээллийг нууцалж байж магадгүй.
https://foreignpolicy.com/2020/05/12/leaked-chinese-coronavirus-database-number-cases/
Х.Инга
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ХЯТАДУУД ХАМГИЙН МУУХАЙ НЬ ХЭЗЭЭ Ч ҮНЭНЭЭ ХЭЛДЭГГҮЙ, ДАНДАА НУУН ДАРАГДУУЛЖ, ӨӨРСДӨӨСӨӨ ЭНЭ ӨВЧИНГ ГАРААГҮЙ МЭТ ҮЗСЭЭР ИРСЭНД БАЙГАА ЮМ.ЭНЭ МЭДЭЭЛСЭН ТООНООСОО Ч ИЛҮҮ ИХЭЭР МАШ ОЛОН ХҮН ҮХЭЖ, ТЭР ТООГОО НУУСАН Л БАЙЖ ТААРАА,
хүний хэрэгт бүү хошуу дүр.богино хугацаанд эмнэлэг ,үйлдвэр гэх мэтийг бариад дэлхийн нүдийг бөлтийлгэж байна.үүнээс өөр яалгах гээв.80 сая хүнтэй мужид чанд хөл хориог тогтоож чадаж байна.трамп ч үүнийг хийж чадаагүй байна.тэр зөвхөн ирэх тэр их үхэлд сэтгэл зүйн бэлтгэлтэй байх талаар хэлж байсан санагдана