ОХУ-ын нийслэл Москва хотын метронд хоёр өдрийн дотор амны хаалтын дэглэм зөрчсөн 198 иргэнийг торгосон талаар Тээвэр зохион байгуулалтын албаны даргын үүрэг гүйцэтгэгч Владислав Султановт мэдэгджээ.
Тэрээр “Сүүлийн хоёр өдөрт амны хаалт, бээлийгүй байсан 198 иргэнийг торгосон. Урьд өмнө нь амны хаалтын хэрэглээ 58 хувьтай байсан бол одоогийн дэглэм энэ сарын 12-ноос хэрэгжиж эхэлснээр метроны зорчигчдын 98-аас дээш хувь нь амны хаалттай үйлчлүүлж байна. Нийтийн тээврээр эрүүл мэндийн хамгаалалтгүй зорчих нь зөрчил гэж тооцогдохыг дахин сануулж байна” гэв.
Түүнчлэн тэрээр амны хаалт зүүх нь иргэд хэвийн амьдралдаа эргэн ороход туслах нэг алхам болохыг онцолжээ. Түүний хэлснээр шалгалтын гол зорилго бол торгууль биш, харин Москвагийн бүх нийтийн тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэх явдал гэж тайлбарлажээ.
Эх сурвалж: Риа Новости
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.