Төрийн өндөр албан тушаалаас чөлөөлөгдсөн этгээдийн зарим эрх мэдлийг хязгаарлах тухай хуулийг ШИНЭ намаас санаачилжээ. Ингээд хуулийн төслийн үзэл баримтлалд санал авахаар Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн газрын холбогдох албан тушаалтнуудыг хамруулсан хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
Юун түрүүнд хууль санаачлагчид "Төрд ажиллаж байсан өндөр албан тушаалтнууд хууль бус үйлдэл, гэмт хэрэг үйлдээд түүндээ хариуцлага хүлээлгүй гадаад улс орон руу оргон зугтаж байгаа учир хуулиар эрхийг нь хязгаарлах ёстой" гэж үзжээ.
Тухайлбал, Ерөнхийлөгч асан Н.Багабанди Оюутолгойн ТУЗ-д ороод Риотинтогийн талд ажиллаад байна. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хууль бус олон зүйл хийчихээд мөн гадаадад оргон зугтаж байна. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Ж.Бадамжунай... гээд гадаадад оргон зугтсан олон жагсаалт хөвөрнө. Тэдэнд хариуцлага тооцох, хариуцлага тооцох ямар алхам хийж байгааг хууль хяналтынхнаас асуусан юм.
Харин үүнд Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат " Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарт хэрэг бүртгэлт"-ийн хэрэг нээсэн гэдгийг хэлээд ер нь энэ хуулийн төсөл цаг үеээ олсон хуулийн төсөл болж байгаааг онцолсон юм.