СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Роберт Паттинсон дүрдээ зориулж дасгал хийж чадахгүй гэв

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Холливудын олон жүжигчин, ялангуяа, эмэгтэй жүжигчид тоглох киноныхоо дүрд тэнцэх гэж төгс биетэй болох гэж зүдэрдэг. Харин энэ асуудал зөвхөн тэдэнд ч биш эрэгтэй жүжигчдэд тохиолддог бололтой. Ялангуяа, супер баатруудын тухай кино моданд орж эхэлснээр  киноны найруулагч нар гол дүрийн жүжигчнээ дэлгэцэн дээр том булчинг нь харуулахын тулд олон сарын хатуу бэлтгэл сургуулилт хийх, хоолны дэглэм барихыг шаарддаг болсон байна. Энэ шаардлага “Бэтмэн” киноны гол дүрийг бүтээхээр болсон жүжигчин Роберт Паттинсоныг тойрсонгүй.

Гэхдээ тэрээр энэ шаардлагыг нь биелүүлэхэд бэлэн биш байгаагаа Их Британийн “GQ” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ. . Бүтэн өдрийг бэлтгэл хийж өнгөрөөнө гэдэг асуудал гэж би бодож байна гэж Лондон дахь гэртээ кино зураг авалт эхлэхийг хүлээж буй Роберт Паттинсон хэлсэн аж. “Варнер” кино студиэс хөлсөлсөн байранд дарга нар нь  дасгал хийх хэрэгсэл болон гар туухай явуулсан ч жүжигчин түүнд зориулж мэргэжлийн дасгалжуулагч зохиож өгсөн дэглэмийг сахиж байгаа гэнэ. 1970 онд хэн ч дасгал хийж байгаагүй.

Жеймс Дин ч  одоо шаардаж байгаа шиг биетэй байх хэрэг байгаагүй гэж өөрийгөө зөвтгөсөн жүжигчин “Бүрэнхий” кинонд тоглож байхад цамцаа тайлахыг надаас нэг удаа гуйсан.  Дараа нь намайг хараад цамцаа  буцааж өмсөхийг хүссэн гэж хошигножээ. Роберт Паттинсон “Би ванилын амттай, уургийн нунтагтай хольсон овъёос их иддэг. Мөн лаазтай атун загасан дээр жаахан чинжүүтэй амтлагч цацаад  идэхэд бэлэн гэв. Би үүнийг их сонин гэж мэдэж байна. Гэхдээ надад зэрлэг амьтан шиг идэх таалагддаг гэж ярилцлагынхаа төгсгөлд ярьжээ.

Х.ОЮУНБОЛД

2020.5.14  ПҮРЭВ № 95 (6320)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.