СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-05-14

Халдварт өвчний 54 хувийг бэлгийн замын халдварт өвчин эзэлж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Улсын хэмжээнд энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар бэлгийн замаар дамжих халдварт өвчний 6496 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 54.0 хувийг эзэлж байна.

Энэ нь өмнөх оны мөн үеэс 1361 өвчлөл буюу 26.5 хувиар өсжээ. .

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 745 тохиолдлоор өссөн ба 10 000 хүн амд ногдох тэмбүүгийн өвчлөл Сэлэнгэ 15.4, Увс 10.3, Хөвсгөл 10.3, Дорнод 10.0, Баянхонгор 8.9, Ховд 8.9 аймгууд болон Улаанбаатар хотод 9.8 хувьтай байгаа нь улсын дундаж үзүүлэлтээс өндөр байгаа юм.

ХДХВ/ДОХ-ын халдвартай хүний тоо дөрвөөр нэмэгдэж 292 болов 

Түүнчлэн өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад халдварт өвчний тохиолдол мөөгөнцөр 759, тэмбүү 745, трихомониаз 363, заг хүйтэн 249, сүрьеэ 24, хачигт рикеттсиоз 23, А хепатит 6, С хепатит 5, ХДХВ/ДОХ 4, вирүст хепатит 2, хачигт энцеофалит 1, татран 1, хумхаа 1 тохиолдлоор тус тус нэмэгдсэн байна.
хэмээн Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан судалгаанд дурджээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.