Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн нутаг дэвсгэрт асфальтан зам дээр “Хондо Фит” маркийн суудлын автомашин “Юниверс” загварын хот хоорондын зорчигч тээврийн автобустай мөргөлдсөн ноцтой осол өчигдөр гарчээ.
Ослын улмаас Цэнхэр сумын халуун рашаан руу зорчиж явсан 54 болон 38 настай хоёр эмэгтэй нас барсан байна. Харин хот хоорондын автобусын зорчигчид ноцтойгоор бэртэж гэмтээгүй болохыг ТЦА-аас мэдээллээ.
Хот хоорондын уг автобус нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумаас 45 зорчигчтойгоор Улаанбаатар чиглэлд явж байсан “Дэлгэр буян-Ар” ХХК-ийн автобус байжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Жолооч нар минь авто замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тааруулж явах хэрэгтэй шүү. Жолооч та болон ойр дотны хүмүүсээ гэнэтийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд... Хаа хаанаа хэцүүхэн л юм болждээ.