Нийслэлийн Засаг даргын тамгын газраас ой хээрийн түймэр, агаарын чанар, COVID-19 халдварын эсрэг авч байгаа арга хэмжээ, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр хуурайшилт ихтэй байгаа учир ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгааг анхаарууллаа. Мөн хөдөлгөөнт эргүүлүүд нийслэлийн таван чиглэлд ажиллаж болзошгүй гал түймрийн эрсдлээс хамгаалж байгаа гэв.
Сүүлийн 10 хоногт аялал зугаалга хийж явсан 1900 орчим иргэн, 1130 автомашиныг уулнаас буулгаж, буцаажээ.
Өнгөрсөн долоо хоногт үүл буудаж Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдэд хур буулгасан бол энэ долоо хоногт ЦУОШГ-тай хамтран үүл буудаж дахин бороо оруулах юм байна.
Нийслэлийн ногоон бүсэд 5000 га газар ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг иргэдэд өгч хариуцлагатай байхыг анхааруулж гарын үсэг зуруулжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.