Калифорни мужийн Сан Хосе хотод 200 ямаа уулнаас бууж иржээ. Тэднийг коронавирусийн хорио цээрийн үед бусдаас зай барих дүрэм, гэрээсээ гарахгүй байх зөвлөмжийг зөрчлөө хэмээн хошигнож байна.
Хотын гадна талын уул толгодод бэлчдэг ямаан сүрэг хоол тэжээл хайн 12 дахь жилдээ хотод орж ирж байгаа ч энэ удаад коронавирусийн халдвараас сэргийлж иргэд гэрээсээ гарахгүй, гудамж, зам талбай сэлүүхэн байгаа тул тэдэнд зугаатай санагдсан бололтой.
Тэд эзгүй мэт нам гүм орчинд айлуудын хашаанд ургасан цэцэг навчийг тасдан иджээ. Оршин суугчид эхэндээ тэднийг хашаанаасаа холдуулахыг хичээж, хөөж тууж байсан ч удалгүй тэдэнд зугаатай байгааг ойлгожээ.
I’m dead 😂☠️ When I got back from the store all the goats had broken through the fence and were recking havoc on our street
— Zach Roelands (@zach_roelands) May 13, 2020
This is the craziest thing to happen all quarantine 🐐🐐🐐 pic.twitter.com/Hc7XpuiBdT
Дашрамд сонирхуулахад өрнөдийн орнуудад ямааг хүрээлэн буй орчинд ээлтэй байгаль хамгаалагч гэж үздэг. Нэн ялангуяа ой хээрийн түймрийг унтраахад тун тустай гэнэ. Учир нь тэдний зажилж, хэвсэн ногоо байгалийн гал унтраагч болдог ажээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
манайд хүрээд ирээ 20к өгье
Ккк. Ямаа ямбанд дуртай амьтан гэдэг хуучны үг байдаг. Зовлон нэгтэй ямбанд дуртай Монгол улс төрчид ямаандаа 20К өгч байгаа.
МОНГОЛ ЯМААНУУД ТА НАРЫГ БОДВОЛ ЦАЛИНТАЙ