Дэлхий даяар тархаж буй коронавирусийн улмаас эдийн засгийн хөгжил буурай, хүн ам олонтой орнуудад өлсгөлөн нүүрлэж болзошгүйг НҮБ анхааруулж байна.
НҮБ-ын Олон улсын хүнсний хөтөлбөрөөс гаргасан судалгаанаас үзвэл, хүнсний хомсдлын улмаас 20 сая хүн хүмүүнлэгийн гамшигтай нүүр тулж магадгүй аж. НҮБ-аас болзошгүй өлсгөлөн, хүмүүнлэгийн гамшгийн үед хүмүүст туслахаар хүнсний бүтээгдэхүүний гурван сарын нөөц базаахаар төлөвлөж байгаа юм.
Гамшиг нүүрлэх эрсдэлтэй бүсийн тоонд зэвсэгт мөргөлдөөн, дайн болдог Ойрхи Дорнод болон Африкийн орнууд, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй ган гачиг, үер усанд нэрвэгддэг Зүүн өмнөд Ази зэрэг багтаж буй. Сүүлийн 20 жилийн хугацаанд дэлхий даяар өлсгөлөн харьцангуй буурч байсан ч бүс, улсаас хамааран улс төрийн тогтворгүй байдал, зэвсэгт мөргөлдөөн, дайн, байгалийн гамшгаас үүдэн нөхцөл байдал өөрчлөгдсөөр иржээ. НҮБ-ын онцолж буйгаар, өлсгөлөнд нэрвэгдэх магадлалтай эрсдлийн бүлэгт хамгийн түрүүнд буурай, үймээн самуунтай орнуудын тав хүртэлх насны хүүхэд, мөн дайнаас дүрвэсэн иргэд багтаж буй.
Х.Инга
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.