УОК-ийн шийдвэрээр Истанбулаас-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр иргэдээ авчрах шийдвэр гарсан. Ингээд уг нислэгээр 174 иргэн эх орондоо ирж байна. Нислэгийн багт хоёр улсын байцаагч ажилласан. Зорчигчдын ачаа тээшийг ариутган 21 хоногийн дараа хүлээлгэн өгнө. Түүнчлэн ирж байгаа иргэд гар ачаа тээштэйгээ тусгаарлах байр руу явах юм.
Үүнээс өндөр настан, асран хамгаалагчтай 7, эрүүл мэндийн шалтгаантай, асран хамгаалагчтай 44, жирэмсэн, асран хамгаалагчтай 7, бага насны хүүхэдтэй гэр бүл 43, оюутан, сурагч 35, ар гэрийн гачигдал, визний зөрчилтэй зэрэг бусад шалтгаантай 43 хүн байна.
Эдгээр иргэдийг “Багабаян” амралтын газар, “Тоёоко Инн” зочид буудлуудад тусгаарлаа.
Мэдээллийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шууд дамжуулалтаар хүргэж байна.
ШУУД ҮЗЭХ:
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.