СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-05-14

Зүү ороох оёдлоор дэлхийн хамгийн том бүтээлийг урлана

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Бид энэ удаагийн урлан буландаа даалин урлаач М.Номинг оролцууллаа.

М.Номин анх найман настай байхдаа ээжээсээ даалин оёхыг сурчээ. Түүний ээжийг С.Оюундарь гэдэг бөгөөд Улсын уран хатгамалч хүн юм. Багасаа  ээжийгээ харж уран хатгамал гэдэг зүйлийн гайхамшгийг  мэдэрч өссөн болохоор тэрээр Ядамсүрэнгийн нэрэмжит дүрслэх урлагийн “Анима” дунд сургуульд суралцсан байна.  . С.Номин хэлэхдээ “Би багадаа их  залхуу хүүхэд байсан. . Би сурахгүй сонирхохгүй байсан. Гэтэл ээж маань нэг арга олсон. Тэр нь зүү ороох оёдлоор нэг сантиметр оёвол 50 төгрөг өгнө гэсэн. Мэдээж 10 жилийн хүүхэд их мөнгөтэй сургуульдаа явах гээд их л хурдан сурсандаа. Одоо бодоход ээж маань үнэхээр мундаг хүн үр хүүхдэдээ нэг зүйлийг ч гэсэн сургах гэж тэгж их хичээсэнд их баярлаж явдаг” гэж ярьсан юм. Тэрээр анхны бүтээлээ оюутан байхдаа хийж байжээ. Даалин оёход их олон зүйлийг анхаарах  хэрэгтэй, хамгийн сайн анхаарах зүйл бол өнгө болон хээ гэж хэлсэн юм. Түүний оёсон даалин бусад даалин урлагчдаас өнгө болон хээгээрээ ялгаатай аж. Мөн

Мөн даалингийн бэлдэц хийдэг юм. Тэрээр жижиг гарын даалинг нэг сарын дотор оёдог бол их гарын даалинг гурван сарын хугацаанд оёдог юм байна. М.Номин зүү ороох оёдлоороо дэлхийд хамгийн томд тооцогдох бүтээл гаргахаар төлөвлөж байгаа аж. Мөн  үндэсний өв соёлын нэгээхэн хэсэг болсон энэхүү зүү ороох оёдлоороо олон шавьтай болохыг хүсдэг гэсэн юм.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.