Монгол Улс оны эхний дөрвөн сард 125 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 3 тэрбум ам.доллар болжээ. Үүнээс:
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.3 тэрбум ам.доллар буюу 30.8 хувиар буурчээ. Үүнээс:
Харин 2020 оны дөрөвдүгээр сард экспорт 337.8 сая ам.доллар, импорт 424.8 сая ам. доллар болж, өмнөх сараас экспорт 72.7 сая ам.доллароор, импорт 13.2 сая ам.доллароор тус тус өсжээ.
Гадаад худалдааны тэнцэл оны эхний дөрвөн сард 745.8 сая ам.долларын ашигтай гарч байсан бол 2020 оны дөрвөн сард өмнөх оны мөн үеэс 958.5 сая ам.доллароор буурч, 212.7 сая ам.долларын алдагдалтай байна.
Манай хоёр хөрш улс нь гадаад худалдааны нийт эргэлтэд хамгийн өндөр дүнг эзэлж, БНХАУ-тай 1.7 тэрбум ам.долларын худалдааг хийжээ. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 58.5 хувийг эзэлж байна.
БНХАУ-д хийсэн экспорт нь манай улсын нийт экспортын дүнгийн 89.5 хувийг бүрдүүлж буй юм. Тус улсад гаргасан бараа бүтээгдэхүүний 26.3 хувийг чулуун нүүрс, 39.6 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Их Британи улсад экспортолсон барааны 83.2 хувийг алт, ОХУ-д экспортолсон барааны 92.1 хувийг жоншны экспорт, Итали улсад экспортолсон барааны 57.8 хувийг мал амьтны самнасан үс, хялгас эзэлжээ.
Экспорт өмнөх оны мөн үеэс 1.1 тэрбум ам.доллароор буурахад алтны экспорт 115.6 сая ам.доллар, зэсийн баяжмалын экспорт 215.2 сая ам.доллар, нүүрсний экспорт 629 сая ам.доллароор буурсан нь голлон нөлөөлжээ.
Импортын гол түнш улсуудын дүнг авч үзвэл, оны эхний дөрвөн сард, БНХАУ 31.8, ОХУ 30.1, Япон Улс 7.8, АНУ 5.2, БНСУ 4.2 хувийг тус тус эзэлж, нийт импортын 79 хувийг бүрдүүлж байна.
Импорт өмнөх оны мөн үеэс 179.9 сая ам.доллароор буурахад автобензины импорт 19.8 сая ам.доллар, дизелийн түлшний импорт 58.6 сая ам.доллароор буурсан нь голлон нөлөөлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.