АНУ-ын Холбооны мөрдөх товчооноос Арканзас мужийн профессор 63 настай Саймон Соу Тэонг Ангийг НАСА-ын судалгааны төсөл дээр ажиллах үедээ Хятадын нөлөө бүхий эрх мэдэлтнүүдтэй тогтоосон холбоо харилцаагаа нуусан гэж үзэн баривчлан саатуулжээ.
Тэрээр Хятадын их сургууль, компаниудад албан тушаал хашдаг ч үүнийгээ ил тод хэлээгүй нь НАСА болон Арканзас-Файэтевилль их сургуулийг залилсан гэж үзсэн байна. Анг 1988 оноос хойш Арканзас-Файэтевилль их сургуулийн судлаач профессороор ажиллаж байгаа ажээ.
Эрдэмтэн тус их сургуулиас гаднах ажлын байраа нууж АНУ-ын Засгийн газрын төсөвт хамрагдсаныг хууран мэхэлсэн үйлдэл гэж үзэж байгаа юм. Судалгааны төслийн хүрээнд түүнд хэд хэдэн удаа тэтгэлэг олгож, холбооны агентлагууд гэрээ байгуулсны дунд НАСА багтжээ.
Хятадын Засгийн газар, компаниудад ажилладаг мөртлөө АНУ-ын Засгийн газрын тусгай хөтөлбөрүүдэд хамрагдсан нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж байгаа гэж Холбооны мөрдөх товчоо тайлбарласан байна.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.