АНУ-ын бизнесмен, хүмүүнлэгийн ажилтан, тэрбумтан Жорж Сорос коронавирусийн тахал Европын Холбооны төгсгөл болно гэж таамаглаж байна.
Тэрээр тус байгууллага “бүрэн бус нэгдэл” учир цар тахлын нөлөөн дор оршин тогтнож чадах эсэхэд нь эргэлзэж байгаа бөгөөд Европын төв банкны талаар Германы гаргасан шийдвэр түүнд түгшүүр төрүүлж байгаа ажээ. Тэрээр мөн дэлхий даяар тархаад буй тахал өвчин бидний мэдэх капитализмыг үгүй хийнэ гэж үзэж байна.
“Independent” сонинд өгсөн ярилцлагадаа Жорж Сорос “Европын Холбоог АНУ-аас илүү "эмзэг" болгож байгаа нь зөвхөн бүрэн бус нэгдэл учраас биш, мөн хуулийн зарчим дээр суурилсан учраас юм. Мөн шударга ёсны арга хэмжээнүүд маш удаан хөдөлдөг бол Ковид-19 вирус гэх мэт аюул заналхийлэл маш хурдан хөдөлдөг. Энэ нь Европын Холбоонд том асуудал үүсгэж байна” гэв.
Өнгөрсөн долоо хоногт Германы үндсэн хуулийн цэц Европын төв банканд бондын худалдан авалтын тэнцүү чанараа тайлбарлах гурван сарын хугацаа өгсөн бөгөөд үгүй бол Германы Bundesbank Европын төв банкны гишүүн байхаа болино гэсэн билээ. Түүнчлэн шүүхээс Германы парламент болон Засгийн газрыг уг асуудлаар Европын төв банкийг авч хэлэлцэхийг шаардсан юм.
Германы үндсэн хуулийн цэц бол тус улсын хамгийн нэр хүндтэй институт учир тэдний гаргасан шийдвэр Европын холбоог хуулийн зарчимд суурилсан институтийн хувьд сүйтгэж болзошгүй гэж Сорос үзэж байгаа аж.
Эх сурвалж: Daily Mail
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ih olon uls undestend gai gamshig avchirsan unen buzartai uvgun du! uhej dald orohgui yum da!
яг
Энэ Сорос их бузар бодлоготой юм билээ. Украйныг сүйрүүлж байна.