Рок од Брайн Адамс цахим сүлжээнд коронавирусийн талаар зүй зохисгүй хэллэг ашиглан пост оруулсныхаа төлөө уучлалт гуйжээ. Тэрээр даваа гарагт “сарьсан багваахай иддэг, зэрлэн ан амьтан зах дээр наймаалцдаг, вирус тараагч хувиа хичээгч зарим хүмүүст талархъя, дэлхий бүхэлдээ автлаа” хэмээн бичиж нийтэлжээ.
Үүнийг цахим сүлжээ хэрэглэгчид азиуд болон хятадуудын эсрэг үзэл гаргасан явдал хэмээн буруушааж байгаа бол зарим амьтны эрхийг хамгаалах газрууд эсрэгээрээ сайшаан магтжээ.
Харин Адамс мягмар гарагт залруулга хийж “миний өчигдрийн постыг доромжлол гэж хүлээж авсан бүх хүмүүсээс уучлалт гуйж байна. Би зүгээр л аймшигт вирусийн эх үүсвэр байж болзошгүй зэрлэг амьтдын зах дээр амьтдыг хэрцгийгээр тарчлааж буй явдлыг шүүмжилж, цагаан хоол идэхийг уриалахыг хүссэн юм. Дэлхий даяар цар тахалтай тэмцэж буй хүн бүрийн төлөө сэтгэл зүрх минь цохилж байгаа шүү” гэжээ.
Брайн Адамс энэ долоо хоногт Лондонд тоглох ёстой байсан ч хорио цээрийн дэглэмийн улмаас цуцлагдаад байгаа юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
МАНАЙ ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙСАН САНААТАЙ ЦАГААН СОЛИОТ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ЧОНО ЗЭЭР ЗЭРЭГ ЗЭРЛЭГ АН АМЬТДЫН ЦУСЫГ АЛСАН ДОРОО УУДАГ ЦУС СОРОГЧ ГЭДГИЙГ МЭДВЭЛ ЭД ЯАХ БОЛ???