Испани улсад коронавирусээр халдварласан 113 настай эмээ эдгэснээр тус улсад халдварт цах тахлыг ялан дийлж эдгэсэн хамгийн ахмад хүнээр нэрлэгджээ.
Хатагтай Мариа Браняас гуравдугаар сард улс орон даяар хорио цээрийн дэглэмд шилжсэний дараа коронавирусийн халдвар авсан нь илэрчээ. Тэрээр хэдэн долоо хоногийн турш тусгаарлагдах хугацаандаа хөнгөн шинж тэмдгээр өвчилж, эцэст нь эдгэсэн байна.
Браняас эмээ 1918-1919 оны хооронд тархсан Испанийн ханиад, 1936-1939 оны хооронд болсон иргэний дайн, энэ жилийн коронавируст халдварт цар тахлыг даван гарч чаджээ. Түүний охин Твиттертээ биеийн байдал нь гайхалтай сайн байгаа талаар танилцуулсан байна.
Эмээ 1907 онд Мексик улсад төрсөн бөгөөд хоёр ойтой байхдаа гэр бүлийнхээ хамт Сан Франциско руу нүүж, сэтгүүлч ааваа дагаж дэлхийн нэгдүгээр дайны үед Каталанд иржээ. Гурван хүүхэд төрүүлж өсгөсний ууган нь 86 настай бөгөөд 11 ач зээгийн хамгийн ахмад нь 60 настай, 13 гучтай өнөр бүлийн үндэс эхлэл ажээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.