СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-05-13

С.Баярын нэхээд байгаа хохирогч, хохирол хоёр нь энэ бус уу?!

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Хохирогчгүй хэрэг болоод байна. Хохирол учирсан гэж үзэж байгаа бол хохирогчоо томилооч ээ. Хэрэв Монгол Улсыг хохирогч гэж үзэж байгаа бол С.Баяр гэдэг хүн Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсад хэдий хэмжээний хохирол учруулсан бэ гэдгийг тооцох ёстой. Гэхдээ тийм юм байхгүй. Өөр аргаар хохирсон гэж үзвэл, тэгэж хохирчихоод байна гэсэн хохирогч байх ёстой” гэлээ.  Ерөнхий сайд асан С.Баяр ингэж холбогдсон хэрэгтээ хохирогч болоод хохирол нэхэв.

Хууль хяналтын байгууллага эдгээрийг хэрхэн тодорхойлж байгааг мэдэхгүй. Гэхдээ хохирогч нь ч, хохирол нь ч бүгдийн нүдэн дээр ил болоод удлаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1-т “...Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”, 2-т нь “...Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гээд заачихсан.

Та бид бүгдээрээ гэсэн үг.

Тэгвэл Гэрээний үр дүн яаж гарсан бэ. Оюутолгойн ордын 34 хувийг эзэмшиж үлдсэн монголчууд бид ядаж Тавантолгойн ногдол ашиг гэдэг шиг тав, арван “цаас” яриад, хэлэлцэж уралцаж байгаа бил үү. Маш олон асуулт тавихаар байгаа юм.

. Энэ компани 2010 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр ердөө 12.5 сая ам.долларын дүрмийн сантайгаар байгуулагдсан.

Энэхүү “Мовеле С.А.Р.Л” компани цаасан дээр Оюутолгойн хөрөнгө оруулагчийн хөрөнгө оруулагч болчихсон байгаа юм.

Үүгээр “Айвенхоу Майнз” компани нь хөрөнгө оруулалт гэж хэлэх боломжгүй “зээл”-ийг зээлдүүлэгч талд шилжүүлж байгаа нь халхавч төдий зүйл байсан.  “Мовеле С.А.Р.Л”  компанийн бүх тайлангаас “Айвенхоу Майнз” компанид зээл олгосон, авлагатай гэдэг нотлох баримт байдаггүй гэдгийг эх сурвалжууд хэлж байна.

Тодруулбал, Оюутолгойн хөрөнгө оруулагч Англид бүртгэлтэй “Рио Тинто Плс” компаниас Люксембургийн Вант улсад байгуулсан  “Мовеле С.А.Р.Л”  гэдэг оффшор охин компанидаа 7.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт /санхүүжилт/ хийсэн. Тэндээсээ 4.9 тэрбум ам.долларыг зээл хэлбэрээр Нидерландад байдаг бас нэг оффшор, охин компани болох “Оюутолгой Нидерланд Б.В” компани руугаа дамжуулна. “Оюутолгой Нидерланд Б.В” компани  манайд байгаа “Оюутолгой” ХХК руу 4.3 тэрбум долларыг зээл болгон “ирүүлсэн” байдаг. Бас “Мовеле С.А.Р.Л”  компанид Монгол дахь “Оюутолгой” ХХК 2.6 тэрбум ам.долларын өртэй болсон.

Эцэст нь Оюутолгойн орлого Монгол Улсад ногдол ашиг өгч, татвар төлөхгүйгээр авчихаж байгаа юм.

Ингэхдээ

“Оюутолгой Нидерланд Б.В” компани  1.0 тэрбум ам.доллараа бас “Мовеле С.А.Р.Л”  компани руу шилжүүлсэн байна.

Ингээд “Мовеле С.А.Р.Л”  нь “Оюутолгой” ХХК-иас шууд очсон 1.1 тэрбум, “Оюутолгой Нидерланд Б.В”-аас шилжсэн 1.0 тэрбум ам.долларыг нийлүүлээд 2.1 тэрбум ам.долларыг төвлөрүүлчихэж байгаа юм.  “Мовеле С.А.Р.Л”  компаниас энэ 2.1 тэрбум ам.долларын 2.0 тэрбум нь толгой компани болох “Рио Тинто Плс” руугаа очжээ. Энэ мөнгө бол “Рио Тинто”-гийн “сүлжсэн” зээлийн хүү буюу Оюутолгойн орлого юм.

Тэгэхээр Оюутолгойн хувь эзэмшигч “Рио Тинто Плс” компани ногдол ашгаа ийм аргаар авчихсан болж таараад байгаа юм.

Харин

Үүнийг Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний хохирол гэх үүү, ашиг гэх үү.

Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид хүн яллахгүй. Тийм агуулга ч энд байхгүй. Гагцхүү үнэн бодит байдлыг олон нийтэд мэдээлэх ёстой. Мэдэх эрхийг нь хангах учиртай.

Дээрээс нь 2009 онд Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ, 2015 онд Дубайн гэрээг байгуулсан үеийн Монгол дахь улс төрийн үйл явдлууд хардлага төрмөөр хачин гинжин уялдаатай харагдаад байдаг юм.

Энэ сонгуулиар 45 суудал авсан нам яагаад сөрөг хүчин АН-ын Засгийн газартаа урьсан бэ.

Тухайн үеийн эрх баригч намын дарга С.Баяр сөрөг хүчнийг засагтаа урихдаа яагаад нэр цохож авсан бэ. Тухайлбал, С.Баяр өөрөө С.Баярцогтыг Сангийн сайдаар урьсан байдаг.

2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд С.Баяр АН-тай хэрхэн хамтарсан тухай барим тавим олон факт бий.

Энэ сонгуулийн дараахан 2009 оны аравдугаарс сарын 6-нд Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ батлагдсан.

Хамгийн сонирхолтой нь С.Баяр энэ гэрээг байгуулснаас ердөө 22 хоногийн дараа “өвчний учир” Ерөнхий сайдын албааа өгсөн байдаг.

Тэгээд хаачсаныг бас л бүгдээрээ мэднэ дээ.

2013 оны хавар Швейцарын банкнаас С.Баярцогтын сая ам.доллартай оффшор данс илэрсэн тухай The Guardian мэдээлсэн. Тэр үед УИХ-ын дэд дарга болчихоод байсан С.Баярцогт “ёс зүйн хариуцлага” хүлээж энэ албан тушаалаасаа бууж байлаа.

2014 оны арваннэгдүгээр сард АН-д “төрийн эргэлт” гарч Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулж, Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болов. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын ХЭГ-ын даргаар С.Баярцогт томилогдлоо.

Үүнээс ердөө зургаахан сарын дараа 2015 оны тавдугаар сард Монголын Засгийн газар Дубайд очиж Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг баталсан. Одоо тэр нь гэмт хэрэг гэж үзэгдээд хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байна.

Эдгээрийг холбоод бодвол сонирхолтой хариу гарахгүй гэж үү.

Ер нь бол, С.Баярын нэхээд байгаа хохирогч, хохирол хоёр ийм л тодорхой харагдаад байна. Харин үүнийг Монгол Улсын хууль шүүхийн байгууллага хэрхэн үзэж байгааг бүү мэд.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.