СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэлийг шууд баталжуулах бол өмнөх төгсөгчид заавал бүртгүүлэх шаардлагатай

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

 

Элсэлтийн ерөнхий шалгалтын Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэлтэй холбоотой асуудлаар Боловсролын үнэлгээний төвөөс өнөөдөр мэдээлэл хийлээ. 

2020 оны Элсэлтийн Ерөнхий шалгалтын цахим бүртгэл өнөөдөр буюу хоёрдугаар сарын 10-нд эхэллээ. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн БҮТ-ийн Элсэлтийн болон Улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбат, захирал Ж.Ган-Эрдэнэ мэдээлэл өглөө.

·         Элсэлтийн ерөнхий шалгалтын Монгол хэлбичгийн шалгалтын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 10-ны 09:00 цагт эхэлж, 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны 18:00 цагт дуусна. Энэ жил 3200 мянган шалгуулагч ЭЕШ өгөх тооцоо гарсан.

·         Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь МУ-ын ЗГ-ын 37-р тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байна.

·         Монгол хэл бичгийн шалгалтын /МХБШ/ онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2020 оны хоёрдугаар сарын 10-ний өглөө 09:00 цагт эхэлж, 2020 оны гуравдугаар сарын 16-ны 18:00 цагт дуусна.

·         2020 онд ЕБС төгсөх шалгуулагчдын мэдээллийг "Боловсролын удирдлагын мэдээллийн сан"-аас татан авч бүртгэлд хамруулна. Өмнөх онд төгссөн шалгуулагчид www.eec.mn цахим хаягаар орж заасан хугацаанд бүртгэлд хамрагдана.

·         МХБШ-ыг 2020 оны гуравдугаар сарын 28-ны өдөр зохион байгуулах ба босго оноо 400 байна. МХБШ-ын шалгуулагчид суудлын хуваариа өөрийн регистрийн дугаарыг ашиглан 2020 оны гуравдугаар сарын 20-ноос гуравдугаар сарын 28-ны хооронд www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна гэв.

. Хэрэв Монгол хэлбичгийн шалгалт өгч чадаагүй бол их, дээд сургуульд элсэх боломжгүй байдаг. Энэ жил 32 мянган шалгуулагчид байгаа гэж тооцоолон улсын хэмжээнд 50 шалгалтын байрыг бэлтгэнэ. 

БҮТ-ийн дарга Л.Ганбат хэлэхдээ "Монгол хэлбичгийн шалгалтын хувьд энэ жил 12-р ангиа төгсөж байгаа шалгуулагчдын мэдээллийг БҮТ-өөс БСШУСЯ-ын нэгдсэн системээс автоматаар татаж бүртгэлийг баталгаажуулж, эрх үүсгэнэ. Өөрөөр хэлбэл энэ жилийн төгсөгчид сургуулийн захиргаагаар дамжуулаад Монгол хэлбичгийн шалгалтад орох эсэх эрх нь үүсэх юм. Тэрнээс биш тусгайлан бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд

Бүртгэлийн хугацааг сунгах, багасгахгүй. Шалгуулагч ямар мэргэжлээр, аль сургуульд суралцах талаараа шийдвэрээ гаргасан болон ингэхийн тулд ямар шалгалтууд өгөх талаараа өөрсдөө ойлголттой байх ёстой. Хамгийн багадаа хоёр хичээлээр шалгалт өгсөн байх ёстой. 

Бүртгэл хуучин зарчмын дагуу хийгдэнэ. Өөр ямар нэгэн өөрчлөлт ороогүй. ЭЕШ өгөх сурагчдад зориулсан заавар, зөвлөгөөг онлайнаар хүргэх ажлыг системтэйгээр хүргэнэ.


Бүртгэлийн хураамж 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг

Бүртгэлтэй холбоотойгоор шалгуулагч 10 хичээлээс хүссэн тоогоор өгөх боломжтой. . Өнгөрсөн жилийн ЭЕШ-д 4-5 шалгалт сонгож өгсөн хүүхдүүдийн дүн бусдаасаа харьцангуй өндөр байсан. Бүртгэлийн хураамж 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг ба өгөх хичээлийн шалгалт бүрийн тоогоор батламж хуудсаа авах юм. Харин бүх шалгуулагчаас авах Монгол хэлбичгийн шалгалт хураамжгүй.

Онлайн бүртгэл дөрөвдүгээр сарын 15-нд 18:00 цагт дуусна. . Энэ жил мөн шалгалтын материалын шууд засалтыг хийх ба нэгдсэн жагсаалтыг олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулна.

Монгол хэлбичгийн шалгалт босго оноо 400 бөгөөд өмнө жилүүдэд уг шалгалтад унасан бол энэ жил дахин өгөх эрхтэй" гэлээ. 

Энэ жил ирцийг царай таних технологи ашиглаж бүртгэх аж. Учир нь бичиг баримтаа мартсан эсвэл шалгалтад өөрийнхөө оронд өөр хүн оруулах тохиолдол их байдаг учир энэ жил туршилтаар уг технологийг ашиглана. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.