Эрүүл мэндийн яамны 11 цагийн ээлжит хэвлэлийн бага хурал боллоо.
ЭМЯ: Дэлхийн 215 улс оронд тархаж 4 сая 300 мянган иргэн халдвар аваад байна. Сүүлийн 24 цагийн дотор 83 мянган хүн шинээр өвчилж, 5000 гаруй хүн нас барсан. Дэлхийн олон оронд эрчтэй тархаж байна. Энэ нь өмнөх өдрийнхөөс өвчлөл 11 мянган хүнээр, нас баралт хоёр мянган хүнээр нэмэгдсэн үзүүлэлт юм.
Ухань хотын захиргаанаас 11 сая иргэнээ шинжлэхээр болоод байна. Ажиглалтад 984 хүн байснаас 35 хүн гэрийн тусгаарлалтад шилжсэн.
Тамхи татах нь амьсгалын замын өвчнийг хүндрүүлдэг. Архаг тамхи татдаг хүн коронавирусээр өвдөн хүндэрч нас барах тохиолдол их байна. Тиймээс тамхины хэрэглээгээ бууруулахыг ДЭМБ-аас анхааруулж байна. Мөн АНУ-ын эрдэмтийн хийсэн судалгаагаар коронавирус халдвар авч амьсгалын аппаратад орсон хүмүүсийн 40 хувь, Францад 90 хувь нь хэт таргалалтай байсан байна. Цээж ходоодны хэсгийн өөхлөлт нь амьсгалахад хүндрэл учруулж, хүчилтөрөгчийн хэрэгцээг нэмэгдлүүлж байна. Илүүдэл жинтэй хүн коронавирусийн халдвараар нас барах магадлал өндөр байгааг анхааруулсан байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 24 цагийн дотор 266 хүний шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 7, ажиглах байранд тусгаарлагдсан 242, тандалтын зорилгоор цуглуулж хийсэн таван хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Алтанбулагийн боомтоор орж ирсэн 12 хүнээс мөн коронавирус илрээгүй. Одоо ОХУ-аас оюутнуудаа хүлээж авах ажлыг зохион байгуулж байна. Голомттой улс орноос ирж байгаа учраас онцгой анхаарч ажиллана.
Коронавирус шүлсээр дамжин халддаг тул хүүхдүүд зайрмаг, ундаагаа бие биетэйгээ солилцож идэхгүй байхыг зөвлөж байна. 2020 оны нэгдүгээр 316 сэжигтэй тохиолдлыг илрүүлж, тусгаарласан. Эдгээрээс коронавирусийн халдвар илрээгүй. Харин зөөвөрлөгдсөн орж ирсэн 42 тохиолдол байгаагаас 15 хүн эдгэрч гарсан. Халдвар авсан хүмүүсийн 45 хувь нь эмэгтэй 65 хувь эрэгтэй 11-65 насны хүмүүс байгаа. Дундаж нас нь 35 настай. 42 тохиолдлын 40 хувь нь хөнгөн явцтай 17 хувь нь хүндэвтэр явцтай эмчлэгдсэн. Сүүлийн 3-4 тохиолдол биеийн байдал хүндэвтэр хүмүүс ирсэн. Зөөвөрлөгдсөн орж ирсэн 15 тохиолдол эдгэрсэн. Эдгэрч гарсан хүмүүсийн хувьд 14 хоног сувилалд эмчийн хяналтад байгаа 2 удаа шинжилгээ авч байгаа. Сувиллаас гараад 14 хоног гэртээ байх хугацаанд дахин шинжилгээ авна. Одоогийн байдлаар 5 хүн сувилалд, 2 халдвар, 1 гэрийн ажиглалтад 7 хүний ажиглалтын хугацаа дууссан байна. Эдгээр хүмүүсийн хувьд гуравдугаар сарын 16-17-нд ирсэн хүмүүс байгаа.
Өнөөдөр ОХУ-аас цэргийн сургуулийн 346 сонсогч нарын авчрахаар болсон. Эдгээр сонсогч нарыг ХӨСҮТ, Цэргийн эмнэлэг, Багабаян, Токио Инн зочид буудлуудад байрлуулна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.