Мэргэжлийн боксын спортын домогт тамирчин 53 настай Майк Тайсон эргэн ирж буйгаа илэрхийлэн дасгал сургуулилалт хийж буй бичлэгээ цахим хуудсандаа байршуулжээ.
Тайсон уг бичлэгийнхээ төгсгөлд “би эргэн ирнэ” хэмээн хэлсэн нь түүний шүтэн бишрэгчдийг баярлуулсан байна. Эрч хүч нь амтагдсан домогт тамирчин зогсолтгүй үргэлжлэх хүч чадлыг мэдэрч буйгаа илэрхийлж, тулааны бурхад намайг дахин сэргээлээ, эргэн залуу болсон мэт мэдрэмж төрсөн тул тулааны тавцанд дахин гарахыг хүссэн талаараа ярьжээ.
Хүнд жингийн дэлхийн аварга тамирчин дахин рингэн дээр гарч, олсон орлогоо сайн үйлсэд хандивлахаар шийджээ. Тэрээр боксын дэвжээн дээр авсан 50 ялалтынхаа 44-ийг нь нокаутаар авсан байдаг. Мэргэжлийн боксын дэвжээн дээр сүүлийн тулаанаа 2005 онд хийж байсан түүнийг Төмөр Майк хэмээн хочилдог билээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.