СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Д.Ариунболдыг өчигдөр суллалаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Д.Ариунболдыг баривчилсан нь “Эрдэнэс Таван­толгой” ХК, “Таван­толгой” ХК-ийн хил дамнан байсан нүүрсэн мөргөцөг алга болсон хэрэгтэй хол­боотой гэх мэдээлэл тарсан.

. Учир нь дээрх нүүрсний хулгай бол Д.Ариунболдыг баривчилсан шалтгааны зөвхөн нэг нь гэж харж болохоор байна. Мөн Д.Ариунболд ч хуулийнхны шалгаж буй хэргийн нэг л гэрч төдий гэж ойлгогдохоор мэдээлэл байгаа юм.

Тодруулбал, хууль хяналтын байгууллагынхан хам­тар­сан өргөн бүрэлдэ­хүүнтэйгээр Тавантолгойн ордын нүүрстэй холбоотой хэргийн шалгалтыг хийж эхлээд байна. Энэ томоохон хэргийг шалгахад Тавантолгойн нүүрстэй хамаарал бүхий улс орны хууль хяналтын байгууллага ч хамтран ажиллаж байгаа юм байна.

Үүнд хууль хяналтын байгууллага ч зохих хариултыг өгчээ.

Тэгвэл энэ хэргийн хүрээ зөвхөн хэдэн УИХ-ын гишүүнийг шалгаад зогсохгүй нь бололтой. Нэмээд төрийн өндөр албан тушаал хашиж байсан, одоо улс төрийн намын томоохон албан тушаал хашиж байгаа этгээд, мөн төрийн өмчит компанийн захирал, өөр бусад хүмүүсийг хамруулсан шалгалт  явагдаж байгаа аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.