Жил бүр ажил хөдөлмөрөөрөө бусдаас ялгарсан малчин, тариаланчдыг Улсын аваргаар өргөмжилж, шалгаруулдаг уламжлалтай. Энэ дагуу Улсын аваргууд тодорч, шагналыг нь гардуулж өгч байна. Бид Хөвсгөл аймгаас тодорсон Улсын аварга малчин Ж.Доржсүрэнгийн хотноос сурвалжлага бэлтгэлээ. 2019 онд Хөвсгөл аймагт Улсын хошой аварга малчин -1, Улсын аварга малчин -9, Улсын аварга саальчин-1, Улсын аварга тариаланч-1, Улсын хошой аварга тариаланч-1 тус тус шалгарчээ.
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат, Улсын аварга малчин Ж.Доржсүрэн 42 жил мал маллахдаа тэмээнээс бусад малыг зэрэг өсгөж, сүүлийн жилүүдэд 1000-1800 толгой малыг тогтмол тоолуулж, 10 гаруй өрхийг малжуулжээ.
Тэрээр эхээс 14-үүлээ бөгөөд өөрөөс нь гадна түүний 5-6 дүү нь аймгийн аварга болон хошой аварга малчид юм байна. Тэд ах дүүсээрэ энийлэн "Баян бургуул" хоршоо байгуулан тээвэр зууч, мал аж ахуйн салбарт үйл ажиллагаа эрхэлж байна.
Нэмэлт мэдээлэл хүргэхэд, Хөвсгөл аймаг 6 сая 37 мянган мал тоолуулж улсад 2-р байрт орсон бөгөөд сүүлийн жилүүдэд ноос, махны чиглэлийн "Дархад" хонь, "Цагаан уул" омгийн хонь, "Эрчимийн хар" ямаа, "Тэс" үүлдрийн адууг шинээр үүлдэр болгон баталгаажуулсан байна. Өдгөө эрс тэс уур амьсгалд дасан зохицох чадвар, хүч тэнхээгээрээ бусдаас ялгараг "Дархад" цагаан адууг үүлдэр болгохоор ажиллаж байгаа ажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.