СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Халимагт нэгэн өвчтөн эмнэлгээс кинон дээр гардаг шиг зугтах гэж оролджээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсын нийслэл Элст хотод саяхан эрчимт эмчилгээнээс ерөнхий тасагт шилжсэн коронавирусийн халдвартай нэгэн өвчтөн тагтан дээрээс үсрэн, эмнэлгээс зугтах гэж оролдсон талаар тус улсын Эрүүл мэндийн сайд Юрий Кикенов мэдэгдэв.

"Тэр Холливудын шилдэг адал явдалт кинонуудын уламжлалаар зугтсан. Тэрээр эгэмний доорх гуурсаа суга татан аваад, эмч, сувилагч нарыг түлхэн, тагтан дээр гараад доош үсэрсэн" хэмээн Кикенов Эрүүл мэндийн яамны шууд дамжуулалтаар мэдээлжээ.

Хагалгаанд орсон байсан өвчтөн тагтны хаалгыг эвдэн гарахдаа биеэ зүссэн ч эрүүл мэндэд нь ноцтой аюул учруулах гэмтэл аваагүй гэв.

Өнөөдрийн байдлаар Халимагт коронавирусийн 534 тохиолдол бүртгэгдэж, 149 хүн эдгэн, зургаан хүн нас бараад байгаа юм.

Эх сурвалж: Риа Новости

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
39.115.114.99

Ална гэу болсон вм байх даа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.