Коронавирусийн тахал зүүн Африкт нэгэн үсний засалтыг эгүүлэн авчирчээ.
Сүүлийн жилүүдэд моодноос гараад байсан энэхүү үсний засалт коронавирусийн өвөрмөц хэлбэртэй тун адилхан тул дахин алдаршаад байгаа аж. Түүнчлэн халдварын улмаас үүсээд буй эдийн засгийн хүндрэлтэй холбоотой дахин түгжээ. Эцэг, эхчүүдийн өгүүлснээр энэхүү үсний засалт харьцангуй хямдхан бөгөөд коронавирусийн аюулын талаар таниулах давхар үүрэгтэй гэнэ.
Кенийн нийслэл Найроби хотын төвд байрлах ядуусын хороололд 24 настай үсчин Шарон Рэфа залуу охидын үсийг антен шиг сүлжих аж. Тэрээр “Зарим томчууд коронавирус жинхэнэ гэдэгт итгэдэггүй. Тэгэхэд ихэнх бага насны хүүхэд гараа ариутгаж, амны хаалт зүүхийг хүсдэг. Олон насанд хүрэгчид харин үүнийг хийдэггүй тул бид “коронавирусийн үсний засалт”-ын санааг гаргасан юм” гэв.
Уг сүлжилтийг хийлгэхэд 50 кени шиллинг буюу 0.47 ам.доллар зарцуулдаг бол бусад үсний засалт дунджаар 300-500 шиллинг буюу 3-5 ам.долларын үнэтэй байдаг байна. “Үнэтэй үсний засалт хийлгэж чадахгүй ч хүүхдээ загварлаг харагдуулахыг хүссэн над шиг хүмүүст энэ үсний засалт нийцнэ” хэмээн нэгэн ээж хэлжээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.