Жорж Монтгомери 2018 оны 11 дүгээр сард Жеоржиа мужид нүүж ирсэн байна. Шинэ байшинд нүүж ирсний дараа дээврийн хөндийгөөс нь үргэлж ямар нэг зүйл дүнгэнэх чимээ гарсаар байжээ. Чухам юу ингэж дүнгэнэж дуугараад байгааг ойлголгүй уджээ.
Гэтэл дээврийн хөндийгөөс нь 100,000 зөгийний 27 кг жинтэй үүр олдсон байна. Зөгийнүүд хананы тоосго, мод хоёрын завсраар дээврийн хөндийд орж бал хураасаар байжээ. Энэ жилийн хоёрдугаар сард цаг агаар дулаарахад ажилсаг зөгийнүүд дахин дүнгэнэж эхэлсэн тул Монтгомери зөгийн үүр нүүлгэх үйлчилгээ дуудаж, гурван хүн үүрийг нүүлгэн авч явсан байна. Үүний төлөө гэрийн эзэн 1,000 ам.доллар төлжээ.
Үүрийг зөөсөн ажилтны хэлснээр дээврийн энэ хэсэгт урьд өмнө өөр үүр байсныг өмнөх эзэд нь мөн нүүлгэсэн бололтой гэжээ. Зөгийний үүрийг нутгийн гар урлаачид хандивлаж, 100,000 зөгийг Умард Жеоржиагийн зөгийний аж ахуйн шинэ үүрэнд аваачсан байна.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.