Монголын утга, уран зохиолын их ноён оргилуудын нэг, үргэлжилсэн үгийн нэрт зохиолч, соён гэгээрүүлэгч, Монгол Улсын Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн Дармын Батбаяр зуурдаар таалал төгсөж, монголын ард түмэн, утга уран зохиолд хүнд гарз тохиолоо.
Түүнийг монголын ард түмэн “Цахилж яваа гөрөөс”-өөр нь хамгийн сайн таних билээ.
Нэрт зохиолч Дармын Батбаяр 1941 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт төрж, 1966 онд Монгол улсын их сургууль, 1979 онд ЗХУ-ын М.Горькийн нэрэмжит утга зохиолын сургуулийн дээд курсийг тус тус төгсчээ.
Д.Батбаяр нь бага наснаасаа уран зохиол оролдсон бөгөөд "Гар", "Жаргалын найман морь", "Өгүүллэгийн түүвэр", "Дөшин жирэмийнхэн", "Шувуу бүхэн жаргалтай", "Нэг Ваанжил, нөгөө Ваанжил", "Цөөрөм" жүжгүүд бичжээ. 1988 онд "Мартагдсан аялгуу", "Хайрыг хайрла" жүжгээрээ МЗЭ-ийн шагнал, 1998 онд "Цахилж яваа гөрөөс" туужаараа төрийн шагнал хүртжээ.
2000 оноос хойш зохиолчийн "Мемонтог бүтээхүй" роман, "Чамд аз жаргал хүсье" өгүүллэгийн түүвэр, "Инга миний хээр тал" роман, "Бүтээхүйн зүй тогтол" утга зохиол судлал, шүүмжийн номууд хэвлэгдэн гарсан байдаг.
Түүний амьдралынхаа сүүлийн он жилүүдэд бүтээсэн туурвил нь сэтгэлгээ, гүн ухаан, бичлэгийн ур маяг, найруулга зүйд үсрэнгүй хөгжил авчирсан бяр амтагдсан бүтээл боллоо хэмээн уншигч шүүмжлэгчдэд өндрөөр үнэлэгдэж байв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Uneheeriin tom soyn gegeeruulech hun . Gun emgenel ilerhiiley.