СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-05-12

Эрдэнэт үйлдвэр ашиглагдахгүй хөрөнгөө “Цахим дэлгүүр”-т байршуулна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Эрдэнэт үйлдвэрийн Тээвэр ложистикийн төвийн “Нээлттэй хаалганы өдөрлөг” өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагийг дуустал үргэлжиллээ. Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч захирал Д.Үүрийнтуяа, Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газрын дарга Б.Бямбадагва, Маркетингийн хэлтсийн дарга Д.Дашдорж, Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн дарга Ц.Мөнхболд нар өдөрлөгийн явцтай танилцаж, зарим ажлыг газар дээр нь шийдвэрлэсэн юм.

Нээлттэй хаалганы өдөрлөгийн хүрээнд үйлдвэрийн цех, нэгжүүд эхний 3 хоногийн нэгдсэн дүнгээр 358 сая төгрөгийн үнэ бүхий хэрэгцээт бараа, материалаа сонгон авчээ. Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтэстэй хамтран бараа материалыг газар дээр нь бичилт хийж олгосноор цаг хугацаа хэмнэн, шуурхай ажилласан талаар мэргэжилтнүүд хэлж байлаа. Удирдлагууд явцын мэдээлэлтэй танилцсаны дараа ашиглагдахгүй хөрөнгийн 8 дугаар агуулахаар орж, үйлдвэрлэлд ашиглагдахгүй 3-аас дээш жил болсон бараа материалыг цаашид хэрхэх талаар санал солилцлоо.

Өнөөдрийн байдлаар гэсэн шийдэлд хүрсэн юм. Ингэснээр тухайн бараа, материалыг хэрэгцээтэй бүтцийн нэгжид ойртуулах, цаашлаад гаднын ижил төстэй уул уурхайн компанид худалдан борлуулах боломж бүрдэх юм. Холбогдох бүтцийн нэгжүүд бараа, материалд үнийн судалгаа хийж, хадгалах хугацаа, ашиглалтыг нарийн тооцон, “Цахим дэлгүүр”-т байршуулах үүрэг даалгавар авснаар “Нээлттэй хаалганы өдөрлөг” өндөрлөлөө.

И.Чинтогтох

Фото: Ш.Лхамсүрэн

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
103.26.194.7

Авсан үнээрээ зарахад дэлхийд байхгүй өндөр үнэ байгаа биз. Баахан шахааны бараануул

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.