СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ОХУ өнөөдрөөс хорио цээрээ сулруулж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины мэдэгдсэнээр өнөөдөр буюу мягмар гарагаас эхлэн улс орон даяар тогтоосон хорио цээрийн дэглэмийг сулруулж, бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг эргэн сэргээхээр болсон байна.

Тус улсад коронавирусийн тархалтын улмаас зургаан 7 хоногийн турш хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлжээ. . Халдварын тархалтаар дэлхийд дөрөвдүгээрт бичигджээ.

Хорио цээрийн дэглэмийг эдийн засгийн бүх салбарт сулруулах ба шаардлагатай тохиолдолд бүсчлэн хараа хяналтыг чангатгах юм байна. Халдвар эрчимтэй тархсан Америк, Их Британи, Испани, Итали улсуудаас ялгаатай нь Орост эндэгдлийн хувь маш бага байгаа.

Хэдийгээр эдийн засгийн салбаруудын үйл ажиллагааг өнөөдрөөс сэргээж байгаа ч томоохон хэмжээний олон нийтийн арга хэмжээ хориотой хэвээр, ард иргэд ариутгалын хатуу чанд дэглэмийг сахин хэрэгжүүлэх ёстой гэдгийг төрийн тэргүүн мэдэгджээ. .

Гэвч халдварын тархалт өссөөр байгаа тул аюул орхин одоогүй гэдгийг Путин сануулжээ. Энэ хооронд ОХУ-ын нийслэл Москва хотын дарга Сергей Собянин хорио цээрийн дэглэмийг энэ сарын 31 хүртэл сунгахаа мэдэгдсэн байна. Москва Орос дахь халдварын голомт болсон ба нийт тохиолдлын тэн хагасаас илүү нь бүртгэгджээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.