СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Трампын чекийг америкчууд хэрхэн ашиглаж байна вэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Коронавирусийн халдвар тархаж, иргэдийн амьдрал хүндэрсэн энэ үед АНУ-ын Засгийн газар ард түмэндээ мөнгөн тусламж үзүүлж байгаа билээ. “Трампын чек” гэж нэрлээд буй энэхүү тусламжийг иргэдийн олонх нь аваад буй 10-аад хоногийн хугацаанд хэрхэн зарцуулж, юунд үрж байгааг эдийн засагчид онцлов. Тэдний онцолж буйгаар, бэлэн мөнгөний чек хүлээн авсан .

Колумбийн их сургуулийн судлаачид, эдийн засагчид энэ оны гуравдугаар сарын сүүлчээр Засгийн газраас иргэдэд үзүүлсэн тусламж юунд зарцуулагдсаныг судалсан байна. Үүсээд буй нөхцөл байдлын улмаас АНУын Засгийн газар эдийн засгийг дэмжих “CARES” нэртэй багц арга хэмжээнд хоёр их наяд ам.доллар зарцуулах шийдвэр гаргасан билээ. Үүний дийлэнхийг иргэдэд тусламж хэлбэрээр, тухайлбал, ганц бие хүмүүс болон хоёр хүртэлх хүүхэдтэй гэр бүлд 4.4 мянга хүртэлх ам.доллар зэргээр жилийн дундаж орлого, төлж буй татварын хэмжээг харгалзан мөнгөн дэмжлэг үзүүлсэн.

Судлаачид америкчуудын өргөн хэрэглэдэг “SaverLife” үйлчилгээтэй хамтран иргэдийн дунд санал асуулга, тандалт хийсэн байна. Трампын чекийг олгож эхлэхээс хоёр хоногийн өмнө дундаж болон бага орлоготой өрхүүдийн хэрэглээний зардал, худалдан авалтын хэмжээ дунджаар 20–50 хувиар өссөн бөгөөд хүнсний бүтээгдэхүүн, ахуйн хэрэгцээний барааны борлуулалт ихэссэн үзүүлэлттэй байна. Өөрөөр хэлбэл, бага орлоготой иргэд, өрхийн 45 хувь мөнгөн тусламжийг авсан даруйдаа 40 хувийг нь хэдийн зарцуулсан аж. Харин чинээлэг өрхийн зарлагын хэмжээ төдий л өөрчлөгдөөгүй, харин хадгаламж, хөрөнгө оруулалт нь өссөн гэдгийг судлаачид онцолжээ.

Х.Инга

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.