Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад алба хааж байгаа Монгол Улсын энхийг сахиулагчдын 11-р ээлжийн албан хаагчид Герман, Бельги улсын цэргийн багш нартай хамтран оршин тогтнох чадвар, COVID-19-ийн урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгуулав.
Амьдрах чадварыг дээшлүүлэх уг сургалтанд орон байр, гал түймэртэй тэмцэх, ус зөөвөрлөх, олс уях, газарзүйн чиг баримжаа олгох, цөлийн бүс нутагт тактикийн эрэл хайгуул хийх зэрэг онолын болон практик дасгалуудыг багтаасан байна.
Түүнчлэн ХБНГУ-ын Нийгмийн эрүүл ахуй, эрүүл ахуйн эмч нар "Мармал" бааз болон бусад цэргийн эмч нарт зориулж COVID-19-ээс урьдчилан сэргийлэх талаар хамтарсан сургалт хийв. Монголын энхийг сахиулагчид Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Зэвсэгт хүчний жанжин штабаас боловсруулсан удирдамжийн дагуу бүх төрлийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, нүүрний маск, хамгаалалтын хувцасыг дотоод нөөц бололцоогоороо оёж, өдөр тутмын үйл ажиллагаанд ашигладаг аж.
Европын цэргийн эвсэл НАТО-д Монгол Улс, Колумб, Ирак, Япон, Өмнөд Солонгос, Шинэ Зеланд, Пакистан зэрэг улсууд "Дэлхийн түнш" гэсэн статустай юм. 2003 оноос хойш 4500 гаруй монгол цэргүүд НАТО-гийн батальоны бүрэлдэхүүнд Афганистан дахь НАТО-гийн цэргийн үйл ажиллагаанд оролцсон байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.