Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны ажилтан Б.Болороогийн нөхөр А харамсалтайгаар амиа алдсан хэрэг /2019 оны зургаадугаар сарын 19-ны өдөр гарсан/.
Уг хэрэг олны анхааралд орж, Ерөнхий сайд хуулийн байгууллагуудыг шударга шуурхай ажиллах чиглэл өгсөн. Тэгвэл шалгалтын дүн эцэслэн гарчээ. Энэ талаар Б.Болороо өөрийн цахим хуудаснаа мэдээлэл нийтэлсэн байна.
"Шүүх эмнэлгийн дахин бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлтээр алкохол хэрэглээгүй нь тогтоогдсон, өөрөөр хэлбэл 2.4 промилл хэмжээ нь согтолтын зэрэг биш тэр дор 19 хоног байж өмхийрч, муудсанаас бий болсон исэлтээс үүдсэн хэмжээ гэж гарсан.
Мөн МХЕГ-аар дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулан дүгнэлт гаргахад миний хань буруугүй, компанийн 100 хувийн буруу гэж гарсаан.
Миний эцсийн, цор ганц хүсэл бол ханийхаа нэрийг л цэвэрлэх байсан. Би зорилгодоо хүрсээн, гэхдээ өөрийн сайндаа биш та бүгдийн БҮГДИЙН дэмжлэгээр. Бид ямар ч зүйлд нэгдэж чадвал ялж болдог юм байна, үнэн илэрдэг юм байна шүү.
Эхнээсээ намайг дэмжиж, урам өгсөн, зоригжуулсан, чи ганцаараа биш шүү гэж урагшлах итгэл хайрлаж байсан, хайрлаж байгаа Та бүхэндээ баярлалаа.
Худал хуурмаг зүйлтэй эвлэрээд сууж чадахгүй байгааг минь хараад хүсэл, санааг минь ойлгож бүх зүйлд минь хамт байж тэмцсэн ЭЭЖДЭЭ онцгойлон БАЯРЛАЛАА.
Тун удахгүй хавтаст хэрэгтэйгээ танилцсаныхаа дараа та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно оо.
БИЕ НЬ ЭНЭ ОРЧЛОНД БАЙХГҮЙ БОЛЛОО Ч ҮР НЬ ҮЛДСЭН ХОРВООД НЭР НЬ ЦЭВЭР ЯВАГ ЭЭ" хэмээжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.