Олон Улсын Валютын Сан дэлхийн эдийн засгийн төлөвийн таамаг гурван долоо хоногийн өмнөх үеэс дордсон гэж мэдэгдлээ. Санхүүгийн зах зээлд цар тахлын нөлөөний хоёр дахь давлагаа гарах магадлалтай гэж Олон Улсын Валютын Сан анхааруулж байна. Олон Улсын Валютын Сангийн Ахлах эдийн засагч Гита Гопинат албан мэдэгдэлдээ "Энэхүү хямрал ойрын хугацаанд дуусахгүй. Нөхцөл байдал дордох магадлалтай. Эрүүл мэндийн салбарын хямрал шийдэгдээгүй хэвээр байна" гэж мэдэгджээ.
“Дэлхийн эдийн засаг энэ онд гурван хувиар агших магадлалтай” гэж Олон Улсын Валютын Сан өнгөрсөн сарын дундуур мэдээлж байсан юм.
АНУ-ын Конгрессын судалгааны төвөөс энэ сарын 1-нд нийтэлсэн судалгааны тайланд цаашид нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл КОВИД-19-ийн нөлөөгөөр сар бүр дэлхийн эдийн засгийн өсөлт 2 нэгж хувиар буурах, эдийн засгийн уналт хэр гүнзгий байхаас шалтгаалан олон улсын худалдаа глобал түвшинд 13-32 хувиар агшина гэсэн төсөөлөл гаргажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.