Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 270-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 12 хүн гэмтэж бэртсний 2 нь хүүхэд байна.
Алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 47 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ автомашин жолоодож 2 зам тээврийн осол гаргасан байна. Тухайлбал,
2020.02.08-ны өдрийн 19:43 цагийн орчимд СХД-ийн 8 дугаар хороо Баянхошууны зам Баянхошууны спорт сургалтын төвийн урд замд Toyota prius маркийн автомашины жолооч Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Toyota prius, Toyota Kluger маркийн автомашинуудтай мөргөлдөж, зорчигч О /20 настай, эмэгтэй/, С /4 настай, эмэгтэй/, Ж /46 настай, эмэгтэй/ нарын 3 хүн гэмтсэн.
2020.02.09-ний өдрийн 00:09 цагийн орчимд БЗД-ийн 12 дугаар хороо Жанжин клубын гудамж Toyota prius маркийн автомашины жолооч О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон гэрлийн шон мөргөж хэргийн газрыг орхиж явсанг ТЦА-ны алба хаагчид шуурхай илрүүлсэн.
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэл түр хугацаанд зогсоож хөл хорио тогтоосон байгаа тул нийт эцэг, эхчүүд та бүхэн үр хүүхдээ гадуур гаргахгүй, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна.