СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-05-11

Эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй 1300 албан хаагчдыг орон сууцанд хамруулахаар болжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал өнөөдөр боллоо. Хурлаар Ковид-19 халдварт өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ажиллаж буй 6409 төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг дэмжих, орон сууцны нөхцөлийг сайжруулах зорилгоор түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцжуулах төсөл хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэн дэмжлээ.

Тус төслийг хэрэгжүүлэх санхүүжилтийг бүрдүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн орон сууцны корпорац ХК-ийн харьяа охин компани байгуулан, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргаж, хэрэгжүүлэх шаардлагатай аж. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргаснаар Засгийн газрын дэмжлэгтэйгээр Ковид-19 шинэ коронавирусний . Иймд тусгай зориулалтын компани байгуулан, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргахаар төлөвлөн ажиллаж байна.

Тус хөтөлбөрт эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй эрүүл мэндийн байгууллага, онцгой байдлын албаны ажилтан, албан хаагч, цагдаагийн албан хаагч, хорио цээр, мэргэжлийн хяналт, мал эмнэлгийн албан хаагч гэх мэт 1300 төрийн албан хаагчийг хамруулна.

, “Буянт-Ухаа 972” түрээсийн орон сууцны бүртгэлд хамрагдсан 35058 иргэний 87,8 хувь түрээсэлж өмчлөх хэлбэрийг сонгож бүртгүүлсэн. Мөн зах зээл дээр борлогдоогүй орон сууцыг эргэлтэд оруулах, цаг хугацааны хувьд хурдан хэрэгжих боломжтой зэрэг олон талын ач холбогдолтой төсөл юм. Төслийг хэрэгжүүлэхдээ зах зээл дээрх бэлэн 55 м2-аас дээшгүй хэмжээтэй орон сууцуудаас худалдан авахаар төлөвлөжээ. . Харин хоёрдугаар ээлжид хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гарган хөрөнгөө босгохоор төлөвлөж байгаа аж. Цаашлаад зах зээл дээрх бэлэн орон сууц худалдаж авснаар Ковид-19 халдвараас үүдэн үйл ажиллагаа нь доголдоод байгаа барилгын компаниудад дэмжлэг болж буй давуу талтай юм.

Асуудлыг хэлэлцэх үеэр НОСК-ийн гүйцэтгэх захирал, НИТХ-ын Төлөөлөгч Ц.Сүхбаатар Ипотекийн зээлийн дараах төслийг Нийслэл өөрөө хэрэгжүүлж байгаа гэдгийг онцолж байсан бол Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Ц.Төрхүү квотыг нэмэгдүүлэх санал хэлж байлаа. Мөн Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “100 тэрбум төгрөг зээлж, зах зээл дээрх орон сууцыг худалдаж авч байхаар хувийн хэвшлийнхэнтэйгээ зөвшилцөөд 50:50 хувийн төлөлтөөр худалдан аваад, харин 100 тэрбум төгрөгөөрөө илүү олон орон сууц худалдан авч, төсөлд хамрагдах боломжийг илүү тэлэх боломж харагдаж байна. Төр хувийн хэвшлийн түншлэлээр менежментээ хийх боломжийг судалсан уу? Монгол банкнаас зээлсэн 100 тэрбумаар 1000 орон сууц бус 2000 орон сууц худалдан авах боломж харагдаж байна” гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.