Өнгөрсөн амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 5 хүн гэмтсэн, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь насыг хохирсон байна.
Тодруулбал, Согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хүний аминд хүрчээ. 2020.05.09-ний өдрийн 13:27 цагийн орчим Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт Toyota Mark-II маркийн автомашины жолооч 31 настай эрэгтэй Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хашаанаас ухрах үйлдэл хийхдээ явган зорчигч 55 настай, эмэгтэй Н-ийг мөргөж, амь насыг нь хохироосон байна.
Жолоочийн драгер 1.66 хувь байсан бөгөөд одоогоор хэргийг шалгаж байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 жолоочийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцсон бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан дөрвөн зөрчил бүртгэгджээ.
Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.