СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ЭМЯ: Тусгаарлагдсан 28 тохиолдлын хоёроос бусдынх нь биеийн байдал тогтвортой, хэвийн байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 жилийн өмнө

Эрүүл мэндийн яамны 11 цагийн ээлжит хэвлэлийн бага хурал боллоо. 

. Мөн өнгөрсөн 24 цагийн дотор 88 хүн нас барлаа. 

Халдвартай хүний тоогоор АНУ тэргүүлсэн хэвээр байна. Төрсөн өдрийн арга хэмжээнд очсон хүмүүсээс халдвар тархсан тохиолдол бүртгэгдсэн нь олон хүн цуглаж болохгүйг дахин сануулж байна. БНСУ-д шинээр 33 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 

Харин ХӨСҮТ-өөс өгсөн мэдээллээр нийт 42 тохиолдол бүртгэгдсэнээс, 14 нь эмчлэгдэн гарсан. Өнгөрсөн 24 цагийн байдлаар шинэ тохиолдол бүртгэгдээгүй.

ХӨСҮТ-д байгаа 107, Алтанбулагийн хилийн боомтоор орж ирэн Дарханд тусгаарлагдаад байгаа 25 жолоочоос танадалтын шинжилгээ авахад коронавирус илрээгүй. Ер нь өдөрт 200 орчим хүнээс түүврийн аргаар танадалтын шинжилгээ хийж байгаа. 

-Бельгиэс халдвар авч ирсэн иргэний биеийн байдал ямар байгаа вэ? 

-Гаднаас вирусийн халдвар аваад ороод ирсэн хүн биш л дээ. Шинж тэмдэггүй, балархай хэлбэрийн халдвартай хүн байсан. Гадаадад байхдаа халдвар авсан. Энд байх хугацаандаа ямар нэгэн хүнд халдаагаагүй. Ойрын хүмүүсээс нь халдвар илрээгүй. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.