Мальта улсаас Финлянд улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд зүй зохисгүй үйлдлийнхээ төлөө үүрэгт ажлаа хүлээлгэж өгсөн тухай эх сурвалж мэдээлжээ. Элчин сайд Майкл Заммит Табона Германы канцлер Ангела Меркелийг нацист дарангуйлагч Адолф Гитлертэй жишин зүйрлэсэн байна.
Тэрээр хувийн Facebook хуудсандаа “Бид 75 жилийн өмнө Гитлерийг зогсоосон. Тэгвэл одоо Ангела Меркелийг хэн зогсоох вэ? Тэр Гитлерийн Европын ноёлох мөрөөдлийг гүйцэлдүүлж байна” хэмээн бичжээ. Хэдийгээр уг постыг удалгүй устгасан боловч Мальта улсын Гадаад хэргийн сайд Эварист Бартоло Германы Засгийн газраас уучлалт гуйж, хариуцлага тооцохоо мэдэгдсэн байна.
Заммит Табона нь 2014 оноос хойш Финлянд улсад элчин сайдаар суужээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.