АНУ-ын сагсчин асан Деннис Родман саяхан Гарлем Глобетроттерс багийнхантай 2013 онд Хойд Солонгос руу анх удаа аялсан болон удирдагчтай нь уулзсан талаараа дэлгэрэнгүй ярьжээ. Тэрээр “Түүний найз байхаар амласан тус улсын удирдагч Ким Жон Ун Майкл Жордан урилгаас нь татгалзсаны дараа намайг эх орондоо урьсан” гэв. Тэд надаас Хойд Солонгост очихыг хүсэхэд “Залуу минь явъя” гэж хэлсэн.
Гарын үсгээ зурна, сагсан бөмбөгийн тоглолт хийнэ гэж бодож байсан. Харин хойд Солонгосын талаар юу ч мэдэхгүй байлаа. Гэсэн ч төлөөлөгчиддөө “Би тийшээ явна. Аюулгүй байх болно” гэж хэлсэн. Онгоцноос буухад бүгд хослол өмсч, улаан хивс дэвссэн байсан гэв. Тоглолт үзэж, сагсан бөмбөгийн талаар ярьсны дараа Ким Жон Ун намайг оройн зоогт урьсан.Тэгээд “Хэрэв чи буцаж ирвэл бид баярлах болно. Чамтай наргиж цэнгэнэ. Өнөөдөр орой хоол идэж, караокед дуулж, жаахан архи ууя” гэсэн гэж их удирдагчийн хэлснийг Родман дурсан ярьжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.