АНУ-ын Калифорни мужийн Пасадена хотод коронавирус голомтлон тархсаны гол эхлэл төрсөн өдрийн үдэшлэгийн зочин байсныг эрүүл мэндийн ажилтнууд мөшгиж илрүүлжээ.
Хотын оршин суугчдыг гэртээ байх шийдвэр гарсны дараа гуравдугаар сард үдэшлэг зохион байгуулж, гэр бүлийн гишүүд найз нөхөд нь олноороо нэг дор цугласан байна. Уг үдэшлэгт уригдан ирсэн зочдын нэг нүүрэндээ хамгаалалт, амны хаалт зүүлгүй ирж ханиалгаж эхэлжээ. Бусад зочид ч мөн амны хаалт зүүгээгүйгээр барахгүй, нийтээс зай барих дүрмийг баримтлаагүй байна.
Үдэшлэг дээр ханиалгаж байсан эмэгтэй Ковид-19 туссан байж магадгүй хэмээн бусад зочидтой доог тохуу хийн хөгжилдөж байсныг тогтоосон байна. Тиймээс Пасадена хотын захиргааны хэвлэлийн төлөөлөгч Лиза Дердериан уг эмэгтэй өөрийгөө тусгаарлаж болох байсан ч хувиа хичээсэн зан гаргаж үдэшлэгт ирсэн зочдод халдвар тараасан хэмээн буруутгажээ.
Үдэшлэгийн зочид халдвар авснаас гадна Пасаденагийн гадна амьдардаг 5-6 зочинд шинж тэмдэг илэрсэн тул халдвар авсан байж болзошгүй гэж үзэн, тусгаарлагдан шинжилгээ өгөх шаардлагатай хэмээн мэдэгдсэн байна.
Калифорни мужид 66,550 иргэн коронавирусээр алдварлаж, 2,687 иргэн нас баржээ. Тус муж нь 40 сая оршин суугчид хорио цээр тогтоож, гэрээсээ гарахгүй байх шийдвэр гаргасан Нэгдсэн улсын анхны муж юм.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
их далжигнавал тэгнэ дээ