СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Элон Маск удирдлагын төв, үйлдвэрээ Калифорниас нүүлгэнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

АНУ-ын Калифорни мужид коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хорио цээрийн дэглэмийн хүрээнд бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг зогсоосон билээ. Хэдийгээр зарим мужид хорио цээрийг сулруулж байгаа ч тус муж дахь тэрбумтан Элон Маскийн Тесла цахилгаан автомашины үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоосон хэвээр байх шийдвэрийг эрх баригчид гаргасан байна.

Тиймээс Тесла тус муж дахь удирдах төв байр, Техас, Невада мужууд дахь төлөвлөлтийн хөтөлбөрүүдээ нүүлгэхээр болсон гэдгийг Элон Маск мэдэгдсэн байна. .

Жон Хопкинсын их сургуулийн мэдээлснээр Калифорни мужид коронавирусийн улмаас 2,632 хүн нас барсан байна. Теслагийн үйлдвэр өнгөрсөн гуравдугаар сарын 23-ны өдрөөс хойш хаалттай байгаа юм. Сан Францискогийн ойролцоо Аламеда дахь тус үйлдвэрт 10,000 хүн ажиллаж, жил бүр 415,000 ширхэг машин үйлдвэрлэдэг ажээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
147.147.106.31

shuuhdeed jah ym huzaa naizruugaal nuuhgui yu ha ha

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.