СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Д.Нямхүү: Коронавирусийн халдвар авсан нэг иргэн 48 хоногийн дараа эдгэрч, гарлаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 жилийн өмнө

Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр уламжлал болгон зохион байгуулдаг хэвлэлийн бага хурал боллоо. Монгол улсад коронавирусийн 42 тохиолдол бүртгэгдэж, 13 хүн эдгэж, эмнэлгээс гараад байгаа. Дахин нэг иргэн эдгэж, эмнэлгээс гарсныг өнөөдөр зарлалаа. 

ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү: 

-Өчигдөр 66 хүнд шинжилгээ хийсэн. Тандалтад байсан 18 ийлдэс дээр коронавирус илрээгүй. Энэ нь Нийслэлийн бүх дүүргээс авсан сорьц юм. 

ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа дөрвөн хүнээс шинжилгээ авахад халдвар илрээгүй. 

Нэг хүн эдгэж, эмнэлгээс гарлаа. Энэ хүн 48 хоног эмчилгээ хийлгэж, дараагийн хяналт руугаа шилжлээ. Дараагийн хяналтад байхад нь бид дахин шинжилгээ хийнэ. 

ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлсэн хүмүүсийн дунд хоёр хүүхэд байсан. Эдгээд гарсан. Одоо байгаа хүмүүсийн дийлэнх нь оюутнууд. Хамгийн ахмад нь 62 настай. Хүмүүсийн биеийн байдал тогтвортой байна. 

Хавсарсан оноштой хэд хэдэн хүн бий. Уушгины хатгалгаатай, жирэмсэн хүмүүс коронавирусийн халдвар авсан. Эмчилгээ нь төвөгтэй байдаг. Иймд бид тэдэнд онцгой анхаарч ажиллаж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.