БНСУ-ын Тэгү хотод монгол иргэн коронавирусийн тусгаарлалтын дүрмийг зөрчин, оршин суудаг газраасаа зөвшөөрөлгүйгээр гарж явсан хэрэг гарчээ.
Өмнөд Солонгост байгаа Монголын иргэн А нь энэ сарын 7-ны 17:00 цагийн үед гадаадаас ирсэн хүмүүс заавал суулгах ёстой тусгаарлалтын аппликейшнтэй утсаа гэртээ орхиод, ойролцоох амтат гуаны фермэд ажиллахаар явсныг Тэгү хотын Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх төв штабаас өнөөдөр мэдээллээ.
Уг иргэнийг одоогоор саатуулаад байгаа бөгөөд хотын захиргаанаас хэргийг цаашид судлан, холбогдох хууль тогтоомжийн дагуу Хууль зүйн яамны Цагаачлалын албанд мэдэгдэхээр төлөвлөж байна.
Цаашид Тэгү хотын захиргаа тусгаарлалтын дүрэм зөрчсөн гадаадаас ирсэн иргэдтэй холбогдох хууль тогтоомжийн дагуу эрүүгийн хариуцлага тооцож, албадан гаргах зэрэг хатуу арга хэмжээг авна гэдгээ мэдэгдэв.
Эх сурвалж: Newsis
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ишш хөөрхий хэдэн цаас олж ар гэр рүүгээ явуулах гээд л