СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Өмнөд Солонгост олон нийтийн цуглаан, арга хэмжээ зохион байгуулахыг зөвшөөрөв

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

Өмнөд Солонгост тавдугаар сарын 6-наас эхлэн хөл хорионы дэглэмийг сулруулж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээхээр төлөвлөж байна.

Ерөнхий сайд Жонг Сэ Гюн тус улс коронавирусийн дэгдэлтийг хангалттай хяналтдаа авсан гэж үзэн, энэхүү шийдвэрийг гаргажээ. .

Түүнчлэн номын сан, музей, спортын талбай, цэцэрлэгт хүрээлэнгүүдийг ч нээж эхлэх аж. Мөн энэ сарын 13-наас төгсөх ангийн сурагчдаас эхлэн сургуулиудыг үе шаттайгаар, аажмаар нээнэ.

Гэвч засгийн газраас анхаарал болгоомжоо сулруулаагүй хэвээр байгаагаа мөн мэдэгдлээ. .

Өнөөдрийн байдлаар Өмнөд Солонгост коронавирусийн 12 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 11 нь гадаадаас зөөвөрлөгдөж ирсэн нь хорио цээрийн дэглэмээ үе шаттайгаар сулруулахад хүргэжээ.

Эх сурвалж: Reuters

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.