АНУ-ын Калифорни мужийн захирагч Гэвин Ньюсомын пүрэв гарагт мэдэгдсэнээр мужийн нутаг дэвсгэрт коронавирусийн халдвар хумсны салоноос эхлэн голомтлон тархсан гэжээ. Энэ хооронд бусад мужид хумсны салонуудын үйл ажиллагааг эргэн нээхээр төлөвлөж байна.
Калифорни муж дөрвөн үе шаттайгаар эдийн засаг, бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг сэргээхээр болсныг захирагч Ньюсом мэдэгдэлдээ онцолжээ. Хумсны салонуудыг нээх төлөвлөгөө гурав дугаар ээлжид багтсан байна. Одоогоор 1 болон 2 дугаар шатны байгууллагуудын үйл ажиллагааг сэргээж байгаа ажээ.
Захирагч хумсны салонууд цар тахлыг дахин тархаахвий гэдэгт ихээхэн сэтгэл зовж буйгаа илэрхийлсэн байна. Мужийн эрүүл мэндийн салбарын удирдах албан тушаалтнууд хумсны салонуудыг халдвар тархаах өндөр эрсдэлтэй гэдгийг иргэдэд сэрэмжлүүлж улаан өнгийн туг тавихыг уриалжээ. Үсчин, бялдаржуулах төвүүд мөн адил өндөр эрсдэлтэй бүсэд тооцогдож байгаа юм.
Харин эрсдэл багатай газруудад номын дэлгүүр, агуулах, цэцгийн дэлгүүрүүдийг багтаажээ.
Эх сурвалж: CNBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
19onii 10 11 sard Americat tarj humuus nas barsan baisaniig togtooj ba