Дэлхий даяар коронавирусийн халдвар авсан хүний тоо 4 сая руу ойртож, нас барагсдын тоо 270 мянгыг давсан байна. Тодруулбал, нийт 3’913’643 хүн халдвар авсан бол 270’426 хүн нас барж, 1’341’022 хүн эдгэрчээ.
ОХУ-д сүүлийн 24 цагт коронавирусийн халдварын 11’231 шинэ тохиолдол бүртгэгдэж, 88 хүн нас баржээ. Тус улсад нийт 177’160 хүн халдвар авсан нь илэрсэн бол нийт 1625 хүн нас барж, 23’803 хүн эдгэрээд байна. Мөн Бразил улсад 24 цагийн дотор 600 хүн, Их Британид 539 хүн нас барж, Америкийн дараа дэлхийд хоёр, гуравдугаарт бичигдэж байна.
Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтоос нэг сэжигтэй тохиолдол илэрсэн билээ. Тэгвэл уг иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ.
АНУ-аас холбогдсон манай улсын иргэн коронавирусийн шинжилгээний өгөхөд эерэг гарсан тул шуурхай 119 утас руу утасдан эмчилгээний талаар мэдээлэл авчээ.
Герман улсад шинэ халдварын тоо буурсаар байгаа ч халдвар дахин давлагаа болзошгүй хэмээн үзэж байна. Түүнчлэн БНСУ-д халдварын тохиолдол буурч байгаа ч халдварыг зогсоох боломжгүй тул хоёрдахь давлагаа болох нь гарцаагүй хэмээн үзжээ.
Хагас сая иргэн ойрын хоёр жилд нас барах эрсдэлтэй гэж үзэж байгаа бөгөөд сургууль, цэцэрлэг болон бусад хөл хориог үргэлжлүүлэх нь дээрх нас барагсдын тоо хоёр дахин буурах боломжтой гэж үзсэн.
ХӨСҮТ-ийн нийт 44 хүнд шинжилгээ хийгдсэн. Эдгээр тохиолдлуудад коронавирус илрээгүй. Хоёр сэжигтэй тохиолдлын нэгнээс коронавирусийн халдвар илэрлээ. ХӨСҮТ-д тусгаарлагдсан Франкфуртын онгоцоор ирсэн нэг иргэнээс давтан шинжилгээ авахад эерэг гарлаа. Тухайн иргэний хувьд тавдугаар сарын 7-нд толгой өвдөх, нус гарах, ядарч доройтох, бөөлжих зэрэг шинж тэмдгүүд маш тод илэрч коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж, батлагдсан тохиолдол 42 боллоо.
Гадаадад байгаа манай улсын 20 гаруй иргэн коронавирусийн халдвар авсан гэх мэдээлэл бидэнд байгаа. Үүнээс 15 хүн эдгэрсэн гэх мэдээлэл ирсэн.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.