СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АНУ-ын 33,3 сая иргэн ажлын байраа алджээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

АНУ-д өнгөрсөн долоо хоногийн хугацаанд 3,2 сая иргэн шинээр ажлын байраа алдсанаа баталж, тэтгэмж хүсчээ. Тус улсад коронавирусийн халдварын анхны тохиолдол илэрч, ихэнх мужид хөл хорио, хорио цээрийн дэглэм хэрэгжүүлж эхэлсэн гуравдугаар сараас хойш нийт 33,3 сая иргэн ажлын байраа алдсан байна.

.

Хэдийгээр Ерөнхийлөгч Дональд Трампын төлөвлөснөөр эдийн засгаа эргэн сэргээж эхлээд байгаа ч ажилгүйдлын тоо үргэлжлүүлэн нэмэгдэх хандлагатай байгаа ажээ. Uber, Lyft, Airbnb зэрэг томоохон компаниуд ойрын долоо хоногуудад цомхотгол хийж, бизнесээ аврахын тулд ажлын байр, зардлаа танаж байна.

. Цар тахал тархаж эхлэхээс өмнө буюу ердөө хоёр сарын өмнө тус улсад ажилгүйдлын түвшин 3,5 хувьтай, 50 жилийн хугацаанд хамгийн бага түвшиндээ хүрсэн байжээ.

Эх сурвалж: ВВС  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
39.115.114.99

Амэрикийг хөрь гаригийнхан хамгаалдаг гээл өөрсдийгөө рекламдаад байсан чинь жинхнэээсээ бол ийм л арчаагүй тэнэг хүмүүс. Ихэнх сургууль нь төсөв муутай тул олигтой багш байдаггүй гэсэн. Боловсрол доогуур цөөн хэдэн элит л энэ улсйг авч яваа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.