СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ээжийнхээ тэтгэврийг зээлж, хар тамхи оруулж ирсэн этгээдүүдэд хоёр жилийн ял оноов

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 жилийн өмнө

Өмнөд хөршөөс мансууруулах бодис худалдах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалсан, тээвэрлэсэн, улмаар түүнийгээ 2018 оны арваннэгдүгээр сарын 18-нд Замын-Үүд боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хэрэгт буруутгагдсан Б.Билгүүн, Б.Мандахбаяр, М.Нямдорж нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцлээ.

Эрхзүйч, нягтлан бодогч, орчуулагч мэргэжилтэй 29-32 настай гурван залуу Бээжин явж барилгын материал оруулж ирэхээр өмнөд хөршийг зорьжээ. гэнэ. Хэрэгт холбогдогчдын нэг нь “Урдаас мансууруулах бодис оруулж ирж зараад мөнгө олъё” гэж ярьдаг байсан бөгөөд ийнхүү хууль бусаар “бараагаа” оруулж ирэхдээ Эрээнээс тус тусдаа унаанд сууж Замын-Үүдэд ирсэн аж.

Гэвч хууль сахиулах байгууллагынхны хараа хяналт сайжирсан учраас тэд ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтнуудад баригдсан гэнэ. .

Тэдэнд холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцээд БНХАУ-ын нутгаас НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын II жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай байна.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх нь нийгмийн хор аюул ихтэй, эдийн засгийн зохион байгуулалттай гэмт хэрэг гэж үздэг ч хуульд заасан хариуцлага нь тийм ч өндөр бус байдаг билээ.

"Өнөөдөр" сонин

Г.Орчлон 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
66.181.161.9

2хон жил арай биш ээ.

zochin
4 жилийн өмнө
202.55.188.38

buleg hereg bhad 2 jil ch geh shig

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.