Өмнөд Африкийн Лесотогийн вант улсын 80 настай Ерөнхий сайд Томас Табане үргэлжлүүлэн ажлаа хийх эрч хүчгүй болж ядарч туйлдсан тул энэ жилийн долдугаар сард албан үүргээ хүлээлгэж өгөхөө мэдэгджээ.
Тэрээр тусдаа амьдарч байсан эхнэр нь бусдын гарт амь насаа алдсан хэрэгт холбогдон хоёр жилийн өмнөөс асар их улс төрийн дарамт, шүүмжлэлд өртөж түүнийг огцрохыг шаардаад байгаа юм. Табанегийн улс төрийн үүрэг хариуцлагаа биелүүлэх хугацаа албан ёсоор 2022 онд дуусах ёстой ажээ. Гэвч нас өндөр гарсан тул хугацаанаасаа өмнө Ерөнхий сайдын суудлыг өөрийн хүсэлтээр тавьж өгөхөөр болжээ.
Табанегийн өмнөх эхнэр Липолело түүнийг Ерөнхий сайдын тангараг өргөхөөс өмнөхөн буудуулж амь насаа алдсан байдаг. Бусдын гарт амиа алдахаас өмнө тэд хэдий нь салсан тусдаа амьдарч байжээ.
Ерөнхий сайдын одоогийн эхнэр Мэсаяа Табане уг хэрэгт холбогдож баригдаад байсан боловч батлан даалтаар суллагдсан билээ. Цагдаа нар ноён Табанег хэрэгт холбон буруутгахыг оролдсон ч өмгөөлөгчид нь Ерөнхий сайдын халдашгүй дархан эрхийн хүрээнд хамгаалсан юм.
Уг хэргийн талаар ноён хатагтай Табане нарын аль нь ч олон нийтэд хандан мэдэгдэл хийж, байр сууриа илэрхийлээгүй байна.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.