АНУ-ын Оклахома хотод МакДональдсын ажилтныг буудсан эмэгтэйг цагдаа нар сэжигтнээр татаж баривчилжээ. Үйлчлүүлэгч эмэгтэй коронавирусийн хорио цээрийн үеэр орохыг хориглосон хооллох танхимд оройн цагаар нэвтэрсэнд түргэн хоолны сүлжээ зоогийн газрын ажилтнууд тэндээс гарахыг шаардсан байна.
Глорисиа Вуди зоогийн газрын ажилтны хүсэлт шаардлагыг биелүүлэхээс татгалзаж хоорондоо маргалджээ. МакДональдсын ажилтан эмэгтэйг хүчээр гаргасны дараа эргэж орж ирэн гар буу гарган гурван ч удаа буудсан байна. Нэг ажилтан гарандаа буудуулж, хоёр ажилтанг сум шүргээд өнгөрчээ. Харин эмэгтэйтэй эхэлж маргасан ажилтан толгойдоо шархадсан байна.
Гэмтэж шархадсан ажилтнуудыг эмнэлэгт хүргэсэн ба амь насанд нь халгүй гэж цагдаагийн газраас мэдээлжээ. 32 настай Вудиг хэргийн газарт ганцаараа байгаагүй хоёр сэжигтэн байсан гэж үзээд байна.
АНУ-ын нутаг дэвсгэрт коронавирусийн тархалтаас сэргийлж хорио цээрийн дэглэм тогтоосноос хойш иргэд амны хаалт зүүж, үйлчилгээний газрын ажилтнуудын шаардлагыг хүлээж авахаас татгалзсанаар буудаж хороох, шархдуулах эсэргүүцэл үзүүлэх хэргүүд ар араасаа гарч байгаа юм.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.